МАН-ынхны булхай илрэв

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

МАН-ынхны булхай илрэв

Орон нутгийн сонгуулиар үнэмлэхүй ялагдал хүлээсэн МАН цөөн хэдэн аймагт ялсан гэгдээд байгаа ч одоогоор дүн нь эцэслэн гараагүй байгаа. Харин ч зарим аймагт сонгууль будлиантай болсон төдийгүй нэр дэвшигчид нь эхнээсээ шүүх, цагдаагийн хаалга татаад эхэлсэн. Орон нутгийн эрх мэдлийн төлөө улайран дайрсан Сэлэнгэ аймгийн МАН-ын нэр дэвшигчдийн заримыг нь шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцож эхэлжээ. Сонгуулийг шоглоом болгосон тэдний хууль бус булхай луйвар цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Хамгийн түрүүнд тус намаас Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Сайнцогийг тус Аймгийн сум дундын захиргааны хэргийн шүүхээс хууль зөрчсөнийг нь тогтоож, эрхийг нь хүчингүй болгожээ.
Тэрбээр Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон төрийн алба хаагчийн тухай хуулийг зөрчиж, сонгуульд оролцсон гэдэг нь тогтоогдсон байна. Хуулинд бол төрийн алба хаагч сонгуульд нэр дэвших тохиолдолд энэ оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө өргөдлөө өгч төрийн албанаас түдгэлзэх ёстой атал Ж.Сайнцог гэгч хууль зөрчин сонгуульд нэр дэвшсэн учир ийнхүү эрхээ хасуулахад хүрчээ. Шүүхийн шийдвэр нэгэнт гарч төрийн албатайгаа сонгуульдсан Ж.Сайнцог ИТХ-д суух эрхгүй болов. Өвлийн сонгуулийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх гэсэн МАН-ын санаархал ийнхүү бүтэлгүйтэж нэр дэвшигчид нь эхнээсээ суудлаа алдаж байна.

Үргэлжлэлийг www.wikimon.mn-ээс уншина уу.

Эх сурвалж: www.wikimon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж