Ангела Меркель ХАХ намын даргаар дахин сонгогдов

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Ангела Меркель ХАХ намын даргаар дахин сонгогдов

Германы Холбооны канцлер Ангела Меркель ойрын хоёр жилийн хугацаанд намаа дахин толгойлно. Түүний төлөө хурлын төлөөлөгчдийн 98 хувь нь санал өгчээ.


Холбооны канцлер Ангела Меркель долоо дахь удаагаа Христийн ардчилсан холбоо намын даргаар сонгогдлоо. Ганновер хотноо арванхоёрдугаар сарын 4-нд болсон намын их хурлаар Ангела Меркель  хурлын төлөөлөгчдийн 98 хувийн санал авсан байна. Хоёр жилийн өмнө түүний төлөө их хурлын төлөөлөгчдийн 90,4 хувь нь санал өгч байв.

Христийн ардчилсан холбоо намын даргын сонгуульд 931 төлөөлөгч оролцож, тэдний 903 нь канцлерийн төлөө санал өгчээ. Харин 19 төлөөлөгч Меркелийн эсрэг санал өгсөн ба есөн хүн түтгэлзжээ. Сонгуулийн дүнг зарласны дараа Ангела Меркель нэлээд уярсан байдалтай байсныг AFP тэмдэглэв. "Намайг санй мэдэх хүмүүс миний хэрхэн догдолж буйг мэдэх байх” гэж канцлер хэлснийг тус агентлаг дамжуулжээ.

Парламентын сонгуулийн өмнө илүү их эрч хүчтэй ажиллахыг тэрээр намынхандаа уриалав. Их хурлаар намын таван орлогч дарга ба холбооны удирдлагын бүрэлдүүнийг баталжээ. Өнөөгийн канцлер ойрын хоёр жилийн дотор дараагийн их хурал болтол намын тэргүүний суудалд залрах учиртай.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж