&#34МТ”-д 14.6 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгов

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

&#34МТ”-д 14.6 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгов

Шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор арилжааны банкаар дамжуулж шатахуун импортлогч компаниудын санхүүжилтийг дэмжихээр болсны дагуу “Магнай трейд” ХХК-д 14.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өчигдөр шилжүүлсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Тодруулбал, ОХУ-аас импортолж буй шатахууны үнээс хамаарч Монгол Улсад шатахууны үнэ нэмэгдэхээс сэргийлэх, жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах зорилгоор Уул уурхайн яам, Монголбанк хамтран “SIFS” дэд хөтөлбөрийг аравдугаар сарын сүүлчээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээн дэх дөрөв дэх санхүүжилт нь энэ бөгөөд “Магнай трейд” ХХК-д “Голомт” банкаар дамжуулан жилийн 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 14.6 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийтдээ 41.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгоод байгаа ажээ. Ингэснээр арилжааны банкинд төвлөрсөн санхүүжилтийг шатахуун импортлогч компаниуд хөнгөлөлттэй зээлээр авсанаар валютын ханшийн хэлбэлзлээс үл хамаарч, шатахууны үнэ тогтворжих боломжтой тухай албаныхан онцолж байгаа юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж