![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/11/99f0cbe8d769e50c/0960d48b1733e1c0big.jpg)
15.00 цагт хуралдуулахаар товложээ. Хуралдаанаар “Авлигын эсрэг олон
улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай
хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төсөл, Хүнсний тухай /Шинэчилсэн
найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний
аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт
оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн
тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх
тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны
хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна.
Харин өнгөрсөн долоо хоногт парламентийн үйл ажиллагааг доголдуулж
дөнгөсөн гишүүдийн тангараг өргөх асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэх
асуудлын жагсаалтад оруулаагүй байна.
Ш.ЧИМЭГ