
Шүүх хуралдаанаар Т.Гансүх нар нь Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан гэм буруутай нь нотлогдсон байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Н.Жамсран, Я.Лхагва, Т.Гансүх нарт тус бүрт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэн мөнгөөр буюу тус бүрийг нь 12 сая 600 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН