Халуун орны Бофа хар салхи Филиппинийг дайран өнгөрчээ. Филиппиний агаар мандал геофизик, одон орон судлалын (PAGASA) агентлагаас даваа гаригт мэдээлсний дагуу тус улсын Засгийн газраас хар салхины гамшгаас урьдчилан сэргийлэх үүднээс өмнөд хэсгийн нутгуудаас 40 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, зам, тээвэр нисэх онгоцны үйлчилгээг хааж, гамшгаас сэргийлэх боломжит арга хэмжээг авсан байна. Гэсэн хэдий ч хар салхины улмаас Филиппинд 43 хүн амь үрэгдэж, 25 хүн гэмтэж бэртэн, 20 гаруй хүн ор сураггүй алга болжээ. Мөн ихэнх нутгаар хөрсний нуралт үүсч, цахилгаан тасарсан байна. Бофа хар салхи Филиппиний хамгийн том Минданао арлыг дайран өнгөрөхдөө Компостела Уаллей мужид асар их хохирол учруулсан байна.
Б.АНХТУЯА