
Гэвч зарим аймгууд Засаг даргаа ч сонгоогүй байна. Одоогийн байдлаар таван аймаг Засаг даргаар томилох хүмүүсээ Ерөнхий сайдтай зөвшилцөн томилуулсан. Үүнд Б.Бадрааг Өмнөговь аймгийн, П.Ганхуягийг Дорноговь аймгийн Засаг даргаар улираан томилуулж, Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайхан, Ховд аймгийн Засаг даргаар Д.Цэвээнравданг томилсон. Мөн Сүхбаатар аймгийн Засаг даргаар Ж.Батсуурийг томилохыг дэмжээд байна. Мөн Хөвсгөл, Дорнод аймгууд Засаг даргаар томилох хүнээ зөвшилцөхөөр ирүүлжээ. Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболд, Дорнодын Засаг даргаар М.Бадамсүрэнг дэвшүүлээд байгаа аж.
Ш.ЧИМЭГ