“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр байсан модел Мариса Миллер тун удахгүй нярайлахаар хоног тоолон хүлээж сууна. Хэдий хөл хүнд болсон ч гуалиг сайхан бие галбираа алдаагүй тэрбээр “Allure” сэтгүүлд хагас нүцгэн зураг авахуулжээ. Мариса Миллер тус сэтгүүлд жирэмсэн үеийн дэглэм, биеийн онцлог, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.
Түүний нөхөр нь Америкийн хөгжмийн продюсер Гриффин Гесс юм. Хосууд 2006 онд хуримласан бөгөөд анхны хүүхдээ ийнхүү хүлээн суугаа юм.
Т.МАША