Монголын уулын хөтөчдийн холбоо, адал явдалт аяллын “Монголиа экспедишн” компанийн зохион байгуулдаг мөсөн хананд авирах спорт аялал энэ сарын 7-9-нд болох юм. Авирагчдын бай нь Улаан цутгалангийн хүрхрээ. Монгол орны үзэсгэлэнт газруудын нэг болох Орхон голын Улаан цутгалан хүрхрээний мөсөнд авирах аяллын баг бүрдүүлж, мөсөнд авирч, амжилтаараа уралдахаас гадна сургалтад хамрагдах боломжтой аж.
Аяллын хөтөлбөр ёсоор энэ сарын 7-нд замдаа гарч, авиралтаа 8-нд эхлүүлэх гэнэ. Аялал нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлөөр нас харгалзахгүй ажээ. Аялалд шаардлагатай хамгаалалт, багаж хэрэгслийг зохион байгуулагчид хангах бөгөөд аялалд оролцогчид хувийн зүгээс шалтгаалах бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй.
Аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг info@mongolia-expeditions.com хаягаар холбогдож авч болох гэнэ.