Байнгын хороод хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Байнгын хороод хуралдана

УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох аж.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж