
“МонЭнКо” компани мөн оны эхний есөн сард 230 сая ам.долларын алдагдалтай ажилласнаа мэдээлжээ. Хөшөөтийн уурхай нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас ингэж алдагдал хүлээсэн гэж компанийн зүгээс тайлбарласан байна.
Мөн гэрээт олборлогч “LeightonAsia” компани “МонЭнКо”-оос нүүрс олборлолтын гэрээний төлбөр 12.2 сая ам.доллар төлөхийг шаардаж байгаа ба уг асуудал одоо болтол шийдэгдээгүй байгаа аж.
Харин энэ хооронд Улаанбаатарт Засгийн газраас Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад нэмж оруулахаар болоод байгаа билээ.
Б.ХАЛИУН