Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад оролцохоор  өнөөдөр Бүгд Найрамдах Киркиз улсыг зорилоо.

Маргааш буюу 12 дугаар сарын 5-ны лхагва гаригт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан болох бөгөөд энэ хуралд Ерөнхий сайд оролцох юм. Энэ өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд Ж.Сатыбалдиев нартай уулзах юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 12 дугаар сарын 6-ны пүрэв гаригт эх орондоо ирнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж