Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар 36 компанийн хувьцаа 94,4 ширхэг хувьцааг арилжиж, 50 сая гаруй төгрөгийн үнэт цаасны худалдаа хийжээ.
Монголын хөрөнгийн биржид өчигдөр 21 компанийн 33.8 сая төгрөгийн арилжаа хийсэн юм. Арилжаанд орсон нийт 36 үнэт цааснаас 18 үнэт цаасны ханш өсч, найман үнэт цаасны ханш буурч, найман үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
“АПУ”-ын хувьцаа 9.85 сая төгрөгөөр, “Ремикон” ХК 7.74 сая, “Сүү” ХК 5.37 сая, “Улсын их дэлгүүр” ХК 4.97 сая, “Говь” ХК-ийн хувьцаа тус бүр 4.11 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.
Мөн “Зоос гоёл” 11.25 хувь, “Багануур” 11.11 хувь, “Шарын гол” 11,1 хувь “Гутал” 10 хувиар өссөн байна. Харин “Солонго экспресс”, “Монгео”, “Ундарга-Өмнөговь” компанийн хувьцаануудын ханш тус бүр 15.00 хувиар буурсан байна.
Б.ХАЛИУН