Шведэд галт тэрэг онхолджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Шведэд галт тэрэг онхолджээ

Шведийн Стокгольм хотоос хөдөлсөн зургаан вагон бүхий шөнийн галт тэрэг өнөө өглөө Сундсвалль хотын ойролцоо замаасаа гарч, онхолдсон байна. Үүний улмаас галт тэргэнд зорчиж явсан 11 хүн гэмтэж, бэртжээ. Галт тэргэнд нийт 132 хүн зорчиж явсан бөгөөд азаар галт тэрэг бүтнээрээ онхолдолгүй хоёр вагон нь замдаа тогтож үлдсэн байна. Гэрчүүдийн яриагаар хүмүүс унтаж байхад гэнэт чанга дуу гарч, дөрвөн вагон алгуурхнаар хажуу тийшээ хазайн унажээ. Одоогоор албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллааж байгаа юм байна. Энэхүү ослын улмаас галт тэрэгний төмөр зам гэмтсэн бөгөөд хэд хоногийн турш замыг хааж засахаар болжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж