Хуурамч азтаны зураг хамгийн их хуулагджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Хуурамч азтаны зураг хамгийн их хуулагджээ

АНУ-ын Аризона мужийн Финикс хотод оршин суудаг Нолан Данейлс гэгч эр өнгөрсөн долоо хоногт  интернэт сүлжээний “Facebook” сайтад Америкийн  “Powerball” лотоноос хоёр сая ам.долларыг хожсон гэж хуурамч зургаа тавьжээ. Түүгээр ч зогсохгүй зальжин эр миний зургийг “Share”  хийж, хуулсан хүмүүс дундаас санамсаргүйгээр нэгийг нь сонгож, хожлын нэг сая ам.доллараа өгнө гэж амласан байна.

Гэтэл Нолан Данейлсийн энэ худал зурагт итгэсэн фейсчид түүнийг азтайг гайхширч, баяр хүргэсэн 27 мянга гаруй сэтгэгдэл үлдээж, зургийг нь хоёр сая гаруй хувь хуулжээ. Харамсалтай нь, энэ зураг худал болох нь нэгэн фейсчиний үлдээсэн  сэтгэгдэлээс илэрсэн байна. Тэрээр “Ямар тэнэг юм бэ?.. Энэ чинь худал…” гэж бичсэн байжээ. Хэдийгээр Нолан Данейлсийн лото хожсон нь худал байсан ч түүний хуурамч зураг “Facebook” сайтад хэдхэн өдрийн дотор олон сая хуудагдсанаар сайтын сүүлийн найман жилийн түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоож чадсан байна. Дашрамд сонирхуулахад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ерөнхийлөгч Барак Обама, түүний гэргий Мишель Обама нарын зураг “Facebook” сайтад 581 мянган удаа хуулагдаж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж