Луизиана мужийн цагдаа нарын мэдээлснээр тэд мөрдлөгийн явцад “Explo Systems Inc” компаний түрээслэж буй барилгаас зөвшөөрөлгүй, хууль бусаар хадгалж байсан 2.7 сая кг орчим галт зэвсэг, дарины хамт олжээ. Энэхүү барилгыг өмнө нь Луизиана мужийн зэр зэвсгийн үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан байна. “Explo Systems Inc” компани эдгээр онц аюултай галт зэвсгийг барилгын ардах урт хонгилд хадгалж байжээ. Цагдаа нар энэхүү хэрэгтэй холбоотойгоор тус компанийг мөрдөн шалгаж байгаа аж. Харин энэ талаар компани зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд удирдлагууд нь бизнес аяллаар БНСУ руу яваад эзгүй байжээ.
Дойлин хотын цагдаа, онцгой албаныхан иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа зэр зэвсгийг хотоос гаднах зэр зэвсэг хадгалах тусгай агуулахад зөөж шилжүүлсэн байна. Дойлин хотын албаныхан зэр зэвсгийг хотоос зөөж гаргахын тулд хоёр өдрийн турш 27 чиргүүлт автомашин ашиглажээ.