Оросын TNK-BP гомдол гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Оросын TNK-BP гомдол гаргалаа

Энэ оны аравдугаар сард Оросын төрийн өмчит “Роснефть” компани TNK-BP-ийг худалдаж авахаар гэрээ байгуулан, тохиролцоонд хүрсэн билээ. TNK-BP нь ОХУ-д газрын тосны үйлдвэрлэлээрээ гуравдугаарт ордог том компани юм. Тус компанийн хувьцааны 50 хувийг Английн “British Petroleum” эзэмшдэг бол үлдсэн хэсэг нь “ААА” концернд нэгддэг Оросын тэрбумтнуудын мэдлийнх.

Тэгвэл TNК-BP-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Английн “British Petroleum” компанийн эсрэг гурван тэрбум ам.долларын нэхэмжлэл бүхий зарга мэдүүлжээ. ОХУ-ын шүүх арванхоёрдугаар сарын 14-нд энэхүү нэхэмжлэлийг хэлэлцэх болсон тухай хоёр талын өмгөөлөгчид мэдээлэв.

2011 онд TNК-BP болон Английн “British Petroleum” компани хамтран Арктикт судалгааны ажил явуулахаар тохиролцсон байжээ. Английн “British Petroleum” болон Оросын ААА концерн өөрсдийн хувьцаагаа “Роснефть”-д худалдсанаар уг судалгааны ажлын эрх “Роснефть”-д шилжих юм байна.

Өнгөрсөн долдугаар сард Сибирийн шүүх Английн “British Petroleum” компанийг Оросын TNK-BP компанид хохирол учруулсан хэмээн тогтоосон. Учир нь 2011 онд Арктикийн судалгааны ажилд “Роснефть”-ийг оролцуулахдаа “British Petroleum” компани нь“TNK-BP”-тэй зөвлөлдөөгүй гэнэ.

TNК-BP-ийн хувьцааны бага хэсгийг эзэмшигчид А. Прохоров хэмээх эрхмээр ахлуулсан байна. Тэрбээр тус компанийн 0.0000106 хувийг эзэмшдэг аж.

Э.Хулан


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж