АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, нөхрийнхөө үнэнч гэдэгт итгэл муутай байх шиг. Ямар ч байсан тэрээр Тайландын ерөнхий сайд сайхан хатагтай Йинглак Чиннаваттай нөхрийнхөө “аальгүйтэж” байгаа зургийг үзээд ихээхэн уурласан тухай “Star” хэвлэл мэдээлсэн байна.
“Мишель харталтаасаа дэлбэрэх шахсан. Барак түүнд ингэж хандсанд нь өөрийгөө доромжлууллаа гэж тэрээр үзсэн” хэмээн эх сурвалж уг хэвлэлд өгүүлсэн байна. “Бангкокт ерөнхийлөгч биш жирийн л нэгэн залуу л байгаа юм шиг зан гаргасан” хэмээн Мишель нөхрийгөө буруутгаад түүнээс хэдэн зуун хүний нүдний өмнө биеээ зөв авч явахыг шаардсан гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР