
Жессика дөрвөн настай охиндоо дуртай тоглоомыг нь авч өгөн тус дэлгүүрийн зоогийн газарт өдрийн хоол хамтдаа иджээ. Энэ үеэр Жессика сонгодог хар өнгийн хүрмээр гангарч, хүрэн өнгийн малгай өмссөн бол охин нь мөн хар өнгийн дэгжин хүрэм, малгай хослуулан өмссөн байжээ.
Жессика ихэнхи цагийг гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг Холливудын үзэсгэлэнтэй, сайн эзэгтэй нарын нэгд зүй ёсоор ордог билээ. Гэхдээ тэрээр сүүлийн үед уран бүтээлдээ анхаарлаа хандуулахаар төлөвлөж байж магадгүй. Учир нь түүнд саяхан нэгэн шинэ кинонд тоглох санал ирээд байгаа бөгөөд тэрээр энэ урилгыг хүлээж авсан эсэх талаараа албан ёсоор мэдэгдээгүй байгаа гэнэ.
Э.АНХТУЯА



