Словени шинэ ерөнхийлөгчөө сонгов

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Словени шинэ ерөнхийлөгчөө сонгов

Словенид өнгөрсөн ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхий сайд асан Борут Пахор 67 хувийн саналаар ялалт байгуулжээ.

Словенид арванхоёрдугаар сарын 2-нд ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт явагдан ерөнхий сайд асан Борут Пахор 67 хувийн санал авсан байна. Түүнтэй өрсөлдсөн өнөөгийн төрийн тэргүүн Данило Тюрк дөнгөж 33 хувийн дэмжлэг авчээ.

Арваннэгдүгээр сарын сүүлчээр Словенийн олон бүсэд гарсан Засгийн газрын эсрэг  арга хэмжээний нөлөөн дор уг сонгууль явагдлаа гэж ажиглагчид үзэж байна. Жагсагчид улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдал муудаж буйд дургүйцлээ илэрхийлж байсан. Үүний улмаас сонгогчдын оролцоо бага байна гэсэн шинжээчдийн таамаглал биеллээ олов. Сонгогчдын 32 хувь нь сонгуульд оролцсон юм.

Словенийн ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатайгаар сонгодог бөгөөд бэлгэдлийн шинж чанартай. Энэ нь тус орон тусгаар тогтнолоо зарласан 1991 оноос хойш тав  дахь удаагийн сонгууль юм. Сонгуулийн эхний шатанд Словенийн 1,7 сая сонгогчдын 48 хувь оролцжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж