Санал асуулгад оролцохгүй байхыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Санал асуулгад оролцохгүй байхыг уриалжээ

Египетийн шүүгчдийн клуб гэх тус орны хуульчдын мэргэжлийн байгууллага арванхоёрдугаар сарын 15-нд болох шинэ Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулгад оролцохгүй байхыг иргэдэд уриалсан тухай “Reuters” мэдээлж байна.

Мохаммед Мурсийг дэмжигчид. Фото: AFP 

  
Клуб өөрсдийнхөө ажиглагчдыг санал асуулгад оролцуулахгүй байхыг шийджээ.

Ерөнхийлөгч Мохаммед Мурси арваннэгдүгээр сарын 22-нд өөрийн эрх мэдлийг нэмсэн зарлиг гаргаснаас хойш маргаан дэгдээд байгаа юм.

Үндсэн хуулийн ассамблейг тараахыг хориглон, ерөнхийлөгчийн захирамжийг үг дуугүй хүлээн авах эрх олгох Мурсигийн тэрхүү шийдвэрүүдийг шүүгчид “бие даасан шүүхийн системийн эсрэг үйл ажиллагаа” гэж үзсэн юм. Ерөнхийлөгч өөрөө  уг үйлдлээ түр хугацааных бөгөөд аливаа шүүхийг улс төржүүлэхгүй шударга болгох зорилготой гэж тайлбарласан. 

Мөн Үндсэн хуулийн ассамблей арваннэгдүгээр сарын 30-нд батлан гаргасан Египетийн шинэ Үндсэн хуулийн төслийг ерөнхийлөгчийн засаглалыг бэхжүүлсэн гэж үзэж байгаа. Мурси уг төслийг баталгаажуулахаар энэ сарын 15-нд шинэ Үндсэн хуулиар бүх нийтийн санал асуулга явуулахаар зарласан юм.

Энэ нь Египетэд Мубаракийн эсрэг тэмцлээс хойш бас нэгэн том эсэргүүцэл дэгдээгээд байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж