“Шенхуа”-тай нүүрс нийлүүлэх яриа хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

“Шенхуа”-тай нүүрс нийлүүлэх яриа хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани нүүрс худалдааны компаниудтай нүүрс нийлүүлэх гэрээ хийхээр шийджээ.

Учир нь “Чалко” Эрдэнэс Тавантолгойгоос авч байгаа нүүрсний үнийг нэмэх сонирхолгүй байгаа гэж “Үндэсний шуудан” сонины мэдээлжээ. 

“Чалко”-д одоо зарж буй үнээс ЭТТ-н нүүрс олборлох өртөг илүү гарахаар байгаа учраас ЭТТ алдагдалд орохгүйн тулд үнээ нэмэхийг санал болгосон талаар бид өмнө мэдээлсэн. Гэхдээ одоогоор энэхүү яриа хэлэлцээ ямар шатанд байгаа талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ямар ч байсан өөр нүүрс худалдан авагчидтай нүүрсээ зарах яриа хийхээр шийдсэн гэж компани доторх нэрээ нууцалсан эх сурвалж news.mn-д мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр бол тэд Хятадын “Шенхуа” компанитай гэрээ хэлэлцээ хийж байгаа бололтой. “Шенхуа” Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт оролцож байсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил “Чалко”-д нэг тонн нүүрсийг 70 гаруй ам.доллар байсан бол одоо 50 орчим ам.доллар болоод байгаа юм. 

Гэхдээ “Чалко”-гоос 350 сая ам.долларын урьдчилгаа авсан гэрээний нөхцөл нилээн хатуу бөгөөд урьдчилгаагаа төлж дуусгатал өөр ямар ч компанид нүүрс зарахгүй гэсэн хатуу заалттай. “Эрдэнэс Тавантолгой” ирэх жилийн хавар гэхэд 250 сая ам.долларын зээлээ нүүрсээрээ төлж дуусах төлөвтэй байгаа юм.

Б.ХАЛИУН   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж