Нэрт дуучин Шерил Коулээс эхлээд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын урлаг соёлын одод өнөөдөр Кембрижийн Гүн Уильям болон Кейт Мидлтон нарт удахгүй аав ээж болох гэж байгаад баяр хүргэж талархлын үгтэй зурвасуудыг tweeter-ээр явуулсаар байна. Шерил “Хунтайж Уильям болон Кейт нарт чин сэтгэлээсээ баяр хүргэе. Гүнгийн гэр бүл ийнхүү анхныхаа хүүхдийг төрүүлэх гэж байгаа тухай мэдээ надад төдийгүй Их Британи Умард Ирландийнн нэгдсэн Вант улсын нийт ард түмний хувьд хамгийн сайхан мэдээ. Хосууддаа аз жаргал хүсье” гэжээ.
Түүнчлэн Шерилээс гадна Английн телевизийн нэрт хөтлөгч Филип Скофиелд, инээдмийн жүжигчин Дэвид Уильямс, Английн тэргүүн бизнесмэнүүдийн нэг Ричард Брансон, телевизийн реалити шоуны од Ким Кардашиан нар эрхэмсэг Гүнгийн гэр бүлд аз жаргал хүсч баяр хүргэжээ. Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон мөн өөрийн tweeter-тээ хосуудад анхны хүүхдээ төрүүлэх гэж байгаад баяр хүргэж сайн эцэг эх болохыг ерөөжээ.
Э.АНХТУЯА