
УИХ-аас Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг батлан гаргахдаа тодорхой нэг компанид ялгавартай хандан, төсвийн орлогыг тусгайлан хуваарилан зааж, хэд хэдэн төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр хуульчлан баталсан нь Үндсэн хуульд заагдсан шударга ёс, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна гэж иргэд гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэц энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдаанаа энэ сарын 12-ны өдрийн 09.30 цагт Үндсэн хуулийн Цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй хийхээр болсон байна гэж Үндсэн хуулийн Цэцээс мэдээллээ.