Өвөлжилт хүндэрч болзошгүйг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрч болзошгүйг анхааруулав

Хүйтний
улирал эхэлж, зарим нутгаар цасны зузаан 20-50 см, цасан шуургатай
газар 60-130 см-ийн зузаан цастай байгаа бөгөөд цаашид өвөлжилт хүндэрч 
магадгүй байна. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Улсын онцгой комиссын
хуралдаанаар долоон аймагт өвөлжилт хүндэрч байгаа бөгөөд 16 сумын мал
өвс, тэжээлийн дутагдалд орсон тухай мэдээллийг өгчээ.

Тухайлбал,
Увс, Архангай аймгийн Жаргалант, Хашаат сум, Булган аймгийн Тэшиг,
Дорнод аймгийн Халхгол сум, Завхан аймгийн Нөмрөг сумдын зарим нутгаар
өвөлжилт хүндэрсэн байна.

Цас орж, өвөлжилт хүндэрсэн Увс
аймгийн Наранбулаг сумын Хужирт, Алдар багийн 57 айл өрх, 37500 толгой
мал, Хяргас сумын 60 гаруй айл өрх,45 мянган толгой малыг нүүлгэн
шилжүүлсэн байна. Цаашид цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвөлжилт
хүндэрч болзошгүй тул аймаг, сумдын онцгой байдлын хэлтсүүдийг бэлэн
байдалд ажиллахыг даалгасан байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж