Бэкхам шоуны үеэр өөрийн бизнесийн талаар “Би гэр бүл, дотны найз нөхөдтэйгээ амттай хоол идэж, цагийг хамтдаа өнгөрүүлэх дуртай. Бусад хүмүүсийн хувьд ч гэр бүлийнхэнтэйгээ амттай хоол идэж, хамтдаа цагийг өнгөрүүлэх нь хамгийн их аз жаргалыг авчирдаг гэж боддог. Иймээс өөрийн гэсэн зоогийн газар байгуулж тав тухтай, тансаг орчинд амттай хоолоор хүмүүст үйлчилнэ гэдэг бол маш сайхан санаа гэж бодож байна. Би яг хэзээ зоогийн газраа албан ёсоор нээхийг хараахан хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тун удахгүй” гэжээ.
Түүнчлэн Дэвид энэхүү ярилцлагынхаа үеэр хоол хийх маш их дуртай төдийгүй өмнө нь хоол хийх талаар хичээл хүртэл заалгаж байсан тухай хошигнон ярьсан байна. Тэрээр сүүлийн үед шинэ зоогийн газрынхаа ажилд ихэнх цагаа зарцуулж байгаа гэнэ.
Э.АНХТУЯА