
Түүний захидалд “Ийм өндөр амжилт гаргахад таны баг хамт олон, зөвлөхүүд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй. Энэхүү бондын арилжаа нь сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилж буй Оюутолгой төслийн санхүүжилт босгоход чиглэсэн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.
Камерон Макрей Засгийн газрын бондыг амжилттай арилжсанд Ерөнхий сайд Н.Алтанхуягт баяр хүргээд Оюутолгойн уурхай, баяжуулах үйлдвэрийг нээх ёслолын ажиллагаанд түүнийг урьжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.