
Өдгөө 30 насны босгыг алхаж яваа нас чацуу хос өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хуримласан. Залуу хосыг хуримаа хийхээс өмнө тэднийг удахгүй аав ээж болно гэсэн цуурхал олон удаа дэгдэж байсан ч Кейт, Уильям нар албан ёсоор ямар ч хариу тайлбар хийдэггүй байсан юм.
Кейтийн биеийн байдал одоогоор сайн байгаа бөгөөд Уильям өнгөрсөн баасан гаригт эхнэрээ Лондоны эмнэлэгт эмчид үзүүлсэн байна. Энэ үеэр Английн язгууртан гэр бүлийг шинэ хүн угтан авах гэж буйд АНУ-ын Цагаан ордноос эхлээд олон улс гүрний төлөөлөгчид баяр хүргэж утсаар мэндчилгээ хүргэж байгаа гэнэ.
Э.АНХТУЯА