Лэди Гага Йоханнесбургт зочлов

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Лэди Гага Йоханнесбургт зочлов

Өвөрмөц стил, донж маягаараа бусдаас үргэлж онцгойрч байдаг дуучин Лэди Гага өнгөрсөн бямба гаригт Өмнөд Африкийн Йоханнесбург хотын нэгэн дунд сургуульд зочилжээ. Тэрээр “Born This Way” нэртэй хоёр дахь цомгоороо нэрлэсэн аялан тоглолтоо Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбургт дуусгахдаа ийнхүү бяцхан шүтэн бишрэгчидтэйгээ уулзахыг хүссэн аж.

Дунд сургуульд зочлох үеэрээ Лэди Гага 1950-аад оны гэмээр уламжлалт хэв маягийн цагаан өнгийн даашинз, алчуураар  гангарсан байна. Тэрээр ийнхүү Йоханнесбургийн бяцхан фэнүүдтэйгээ уулзсаныхаа дараа  “Надад энэ аялал маш их таалагдсан. Адал явдал дурсамж дүүрэн байсан. Баярлалаа Йоханнесбург” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Лэди Гага фэнүүдтэйгээ уулзахад цаг гаргах болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд идэвхитэй оролцдог нь олон нийтэд их таалагддаг аж. Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сард Сэнди хар салхинд өртөгсдөд 620 мянган евро буюу нэг сая ам.доллар хандивласан билээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж