Мьянмар эсэргүүцэгчдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Мьянмар эсэргүүцэгчдийг шүүнэ

Мьянмарын ард иргэд өнгөрсөн долоо хоногт хойд хэсгийн Монива хотод орших зэсийн асар их нөөцтэй уурхайд Хятадын хөрөнгө оруулалттай “Norinco”  компани олборлолт хийхийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан байна. Хуварга нараар толгойлуулсан тус эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, 70 хуварга гэмтэж, бэртэн эмнэлэгт хүргэгдэж, олон тооны хүн баривчлагджээ. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор  Мьянмарын прокуророос баривчилсан хүмүүсийн дундаас найман хүнийг олныг өдөөн хатгаж, турхирсан хэргээр шүүхээр болсон байна. Эдгээр найман хүний нэг нь эсэргүүцлийн жагсаалын толгойлсон Мое Тве гэгчийг цагдаагаас эрэн сурвалжилж байсан аж. Мьянмарын ард иргэд  хоёр жилийн өмнөөс уул уурхайн олборлолт нэмэгдэж буйг эсэргүүцэн газар эзэмших эрх, байгаль орчноо хамгаалах, жагсаал, цуглаан байгуулах эрх, уул уурхайн салбар дахь гадны хөрөнгө оруулагчид болон иргэдийн хүсэл сонирхлыг тэнцвэржүүлэхийг  шаардан жагсаал зохион байгуулан тэмцэж буй. Сүүлийн үед энэхүү тэмцэлд Буддын шашны лам нар нэгдэж оролцох болсон байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж