МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдаж, Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ Засгийн газраас гарахыг даалгасан билээ. Үдээс өмнөхөн удирдлагууд нь сэтгүүлчдэд хандан “Эвсэл задарна гэж байхгүй. Улс төр хийх цаг одоо байхгүй. Бид Засгийн газарт орж, олонхийн дэмжлэг хүлээсэн. Сайн ажиллаарай гэсэн даалгавартай хүмүүс” хэмээн мэдэгдэж байсан МАХН-ынхан гэнэтхэн оройдоо хуралдаж, улс төр бужигнуулах болсон нь өнөөдрийн хувьд олны анхаарлыг татаж буй сэдэв.
Харин энэ асуудлаар, Гүйцэтгэх товчооноос гаргасан шийдвэрийнхээ талаар МАХН-ын удирдлагууд 11.00 цагаас өөрийн байрандаа мэдээлэл өгөхөөр зарлаад байна.
Б.ЭНХ