
АНУ-ын Цагаачлалын болон гаалийн хууль сахиулах агентлагийн Аюулаас хамгаалахын ажилтнууд үлэг гүрвэлийн олдвортой холбоотой маргаантай хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул шинэ сэжүүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Үлэг гүрвэлийн олдвороор гаршсан эртний олдворын наймаачин Эрик Прокопи гэгчийг АНУ-ын Холбооны Аюулаас хамгаалахын ажилтнууд Монголын говиос олдсон Тираннозавр батаарын араг ясыг хууль бусаар хил гарган, дуудлагаар худалдаж, Монгол Улсын хуулийг зөрчсөн хэргээр өнгөрсөн аравдугаар сард баривчилсан. Эрик Прокопи Монголын хилээр хууль бусаар гаргасан олдвор зөвхөн Тираннозавр батаараар зогсохгүй гэдгийг хууль сахиулагчид хэлж байгаа. Энэ хэргийн Монголын талын өмгөөлөгчид ийм сэжүүр гарч ирж байгаа нь АНУ-д үлэг гүрвэлийн төдийгүй эртний олдворын хууль бус наймааны эсрэг хүчтэй хандлага бий болж байгааг харууллаа гэжээ.