Модель бүсгүй шоронд илгээгдэв

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Модель бүсгүй шоронд илгээгдэв

Хятадын фотомодель Ван Сяомэнь цагдаагийн ажилтны дүрэмт хувцас өмсч гэрэл зургаа авахуулсан тул шоронд есөн сар хоригдох ялаар шийтгүүлжээ. Өдгөө 23 настай бүсгүйг нэг жилийн дараа хорих юм. Хавтаст хэрэгт өгүүлснээр бол Ван Сяомэнь шинэ адал явдалт романы сурталчилгаанд оролцон цагдаагийн ажилтны хувцастай зургаа авахуулсан аж.

Гэрэл зураг авалтын дараа тэрээр хэд хэдэн гэрэл зургаа Хятадын твиттер гэгддэг Sina Weibo нийгмийн сүлжээнд байршуулжээ. Түүнийг нь үзээд цөөн биш хэрэглэгчид бухимдсандаа цагдаагийн газарт гомдол гаргасан байна. Төдөлгүй хууль сахиулагчид бүсгүйн гэрт ирж баривчилсан гэнэ. Тэд түүнийг цагдаагийн ажилтны дүрд хууль бусаар хувирсан гэсэн зүйл ангиар буруутгав. Шүүх хуралдаан яг хэзээ болсон нь тодорхойгүй байна. Зураг авалтад оролцоод тэрээр 480 долларын хөлс авчээ.

Эх сурвалж: www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж