Топууд татгалзсан “Гоёл”

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Топууд татгалзсан “Гоёл”

Монголын хувцас загварын урдаа барьдаг наадам “Гоёл”-д шинэ жилийн өмнөх энэ өдрүүдэд загварынхан чуулдаг. Дизайнеруудын ур чадвар, тэдний урласан хувцсанд анхаарал хандуулахаасаа илүү загвар өмсөгч гэдэг бие хүнийг тойрсон шоу болж хувирдаг нь энэ наадмын үргэлж шахам сонсч ирсэн шүүмжлэл гэхэд болно. Гэхдээ л хотын дэгжин бүсгүйчүүд, загварын охидод нүд унагасан эрчүүд “Гоёл”-ыг зорихоор хүлээж байгаа нь мэдээж.

Энэ өвлийн “Гоёл” наадам арванхоёрдугаар сарын 10-15-нд Соёлын төв өргөөнд болохоор товлогджээ. Сүүлийн өдөр буюу 15-нд “Гоёл”-ын шинэ топ, шилдэг загваруудыг тодруулна.

Олон жил “Гоёл”-ын тайзыг чимсэн топ модель Э.Одгэрэл, Д.Болормаа нарын хатагтай нар энэ жилийн наадмыг өнжинө. Тэдний “Гоёл наадмын утга учир алдагдсан” гэсэн зоригтой шүүмжлэлийн дараах загварын наадам ямар мэдрэмж төрүүлэхийг үзэгчид харах үлдэж байна. Энэ жил амаржиж, эхнэрийн үүргээ нэгдүгээрт тавих болсон топ модель Д.Пүрэвсүрэн “Гоёл”-ын тайзнаа гарахаар бэлтгэж буй мэдээлэл саяхан харагдаж байсан. Бусад олны танил бөгөөд залуухан топууд ч “Гоёл”-ын тайзнаа ирэх биз ээ.

Топын топ хатагтай нарын хувьд үнэ цэнээ алдаад буй шинэ “Гоёл” ямар байх бол оо. 

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж