”Samsung Galaxy Note II” Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

”Samsung Galaxy Note II” Монголд ирлээ

Samsung брэндийн албан ёсны борлуулагч Мобиком корпорациас Монголын хэрэглэгчиддээ зориулан “Samsung Galaxy Note II” гар утсыг анх удаа худалдаанд гаргалаа.

Гантиг цагаан, Титан саарал гэсэн өнгөний сонголттой бүтээлч бөгөөд содон утсыг танд танилцуулъя.

  •  ‘‘GALAXY Note II’’–ийн дэлгэц илүү томорч 5.5’’ инч хэмжээтэй болсон бөгөөд HD видеог хөдөлгөөнтэйгээр үзэхэд тохиромжтой, зурагдах, цохигдохоос хамгаалсан бат бөх дэлгэцтэй болжээ.
  • S үзэгний тусламжтайгаар дэлгэцэндээ 2 цонх зэрэг ажиллуулж, өгөгдлийг хүссэн хэмжээгээр хэсэгчлэн хуулах боломжтой.
  • Popup Note үйлдлийн ачаар дэлгэцээ хялбар нээж чадна. Тухайлбал: та дуудлага хийж байх зуураа үзгээрээ давхар тэмдэглэл үлдээж болно.
  • Хурдны хувьд өмнөх загвараасаа 2 дахин ихсэж, илүү хурдан болсны дээр 1.6GHz Quad-Core процессор нь хамгийн богино хугацаанд апликейшн татах, олон үйлдэл зэрэг хийдэг гээд энэ утасны давуу тал дуусашгүй.

Та энэхүү бүтээлч утсыг өөрөө туршиж үзэх л үлдлээ.
 
Албан ёсны борлуулагчийн зүгээс танд 6 сарын баталгаат хугацааг олгож байгаа бөгөөд 2013 оны 1-р сарыг дуустал гар утас худалдан авсан хэрэглэгч бүртээ 1 GB интернэт 3 сар ашиглах эрх, McAfee хамгаалалтын програмын 1 жилийн эрх бэлэглэж байна. Дэлхийн 128 улсад худалдаанд гарсан даруйдаа 5 сая ширхэг борлуулагдаад байгаа энэхүү гар утсыг Мобиком корпорацийн хэрэглэгчид www.tedy.mn сайтаар дамжуулан худалдан авах боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж