“Glow Party” болно | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

“Glow Party” болно

Их хотын залууст зориулсан “Glow Party” болох гэж байна. Тус шоу маргааш “Lan Lounge”-д болох бөгөөд бүх төрлийн хөгжмийн урсгалыг сонсох дуртай залуус оролцох боломжтойгоороо онцлог юм. Анх удаа зохион байгуулж буй энэ шоунд амьд хөгжимд дуртай залуус нэгдүгээр давхарт, хип хоп, R&B урсгалыг сонсох дуртай хүмүүс хоёрдугаар давхарт, электро хөгжим сонсох дуртай залуус гуравдугаар давхарт цуглах юм. Хэрэв та шоуны үеэр амьд хөгжим сонсчихоод хоёрдугаар давхарт гарч хип хоп хөгжмийг мэдэрч болох юм. Аль эсвэл гуравдугаар давхарт гарч электро хөгжимд ханатлаа бүжиглэж, хөгжилдөж болох нь ээ. Шоунд “Нисванис”, “A Sound”, “Лемонс” зэрэг хамтлаг, альтернатив дуучин Отгоо, реппер Ка, TG, Dj Bonze, Мөөгий, Ананд, Золоо зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.

М.Урин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-20 202.170.71.82

NOVSHIIN DELBERTSEN UMHII UNERTSEN HARANHUI AIMSHGIIN KINONII ZURAG AVBAL TAARSAN GAZAR

Avatar

Зочин 2010-05-20 203.91.117.3

2010 ONI 05-07 ND AMERIKAAS IRSEN MONGOLD YAWAAGUI BGAA 2003 ONII TSAIVAR NOGOON TUYATAI ONGIIN LEXUS LX 470 ZARNA 99939396 95007010 91612268

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж