Кейт Миддлтон зүлэгний хоккей тоглов

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Кейт Миддлтон зүлэгний хоккей тоглов

Кембрижийн гүнгийн эхнэр Кейт Миддлтон Английн Пангбурнийн Сайнт-Андрюгийн сургуульд зүлэгний хоккейн тоглолтыг нээж, эхний бөмбөгийг цохьжээ. Кейт Миддлтон 1986-1995 оны хооронд Сайнт-Андрюгийн сургуульд сурч байсан бөгөөд сурагч байхад нь хамгийн дуртай спорт нь зүлэгний хоккей байсан байна. Тэрээр “Би сурч байсан сургуульдаа ирж, хамгийн дуртай спортын тоглоомынхоо нээлтийг хийсэндээ баяртай байна.” гэжээ. Кейт Миддлтон зүлэгний хоккейн тоглолтыг нээх ёслолд  Александр МакКуиний хүрмээр гангарч, өндөр өсгийт гутал өмссөн байсан байна. Гэхдээ тэнд цугласан олон Кейт Миддлтоны хоккей тоглохыг сонирхохоос илүү сүүлийн үед газар аваад буй түүнийг жирэмсэх эсэх талаарх цуурхлыг үнэн эсэхийг батлахыг хичээж байсан гэнэ. Харин түүний өндөр өсгийт өмсөж, хоккей тоглож буйг харсан олон түүнийг жирэмсэн биш байж магадгүй юм хэмээж, урамгүйхэн шивнэлдэж байжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж