АНУ-ын Флорида мужийн Майами хотын олон улсын нисэх буудалд өнгөрсөн бямба гаригийн өглөө зорчигч тээвэрлэж явсан автобус осолдож хоёр хүн амиа алджээ. Олон улсын нисэх буудлын хэвлэлийн төлөөлөгч Марк Эйндорсний мэдээлж байгаагаар уг автобус 32 зорчигчийг нисэх буудал руу тээвэрлэж явсан бөгөөд амиа алдсан хоёр зорчигчоос гадна зургаан хүн гэмтсэн байна. Зорчигчдын ихэнхи нь жуулчид байжээ.
Цагдаа нарын мэдээлж байгаагаар автобус нисэх буудлын эцсийн зогсоолд ирэхээс өмнө замын хажуугийн хэд хэдэн хашлага мөргөжээ.
Э.АНХТУЯА