Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 19-21 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
28 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж