Өлсгөлөн зарлахаар барьсан гэрийг буулгажээ

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Өлсгөлөн зарлахаар барьсан гэрийг буулгажээ

“Хүчит шонхор” захын түрээслэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Сайнзаяа, Г.Энх-Амгалан нарын гурван түрээслэгч удирдлагуудынхаа хууль бус үйлдэл, түрээслэгчидтэй дээрэнгүй харьцдаг байдлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлахаа мэдэгдэж, өнөөдөр өглөө Хэлмэгдэгсдийн хөшөөний урд талд гэр барьсан юм. Харин үдээс хойш Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тэднийг “Зөвшөөрөл авалгүйгээр гэр барьсан” хэмээн шаардлага тавьж, гэрийг нь буулгасан байна. 

Нөхцөл байдлын талаар өлсгөлөн зарласан түрээслэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Сайнзаяатай холбогдож, энэ талаар тодрууллаа. 

-Та нар зөвшөөрөл аваагүй байсан юм уу?

-Уг нь өнөөдөр өглөө өргөдлөө өгсөн. Бидний авсан мэдээллээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад бидний хүсэлт дөнгөж сая очсон бололтой.

-Өлсгөлөн зарлахын өмнө эмнэлгийн үзлэгт хамрагдаж, биеийн байдлаа хянуулах журамтай. Та бүхэн эмчид хандсан уу?

-Маргааш үзүүлнэ гэж бодож байгаа.

-Захын удирдлагууд та бүхэнтэй ямар нэгэн байдлаар холбоо барьсан уу?

-Нэг ч удаа холбоо бариагүй.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж