“Салимон” брэндийн оюуны өмч алдагджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

“Салимон” брэндийн оюуны өмч алдагджээ

“Монос” компаниас өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд дархлаа сайжруулах “Салимон” брэндийн оюуны өмч алдагдсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус компанид ажиллаж байсан иргэн н.Амбага “50 ус” компанид лицензийн гэрээгээр  “Салимон” нэрээр дархлаа сайжруулах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, өнгөрсөн баасан гаригт  худалдаанд гаргасан байна. “Монос” компани уг “Салимон” бүтээгдэхүүндээ оюуны өмчийн барааны тэмдэгтээ баталгаажуулан авсан учраас дээрх барааны тэмдэгт, зохиогчийн эрхийг хуулийн дагуу эзэмшдэг тул шүүхэд гомдол гаргаад байгаа аж. “Монос” компани шүүхэд хандсаны дагуу 10 хоногийн өмнө уг хэрэгтэй холбоотой шүүх хурал болсон ч нотлох баримт хангалтгүй хэмээн хойшлогдсон байна. Гомдол гаргасан хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад иргэдийг төөрөгдүүлэн тэдний бүтээгдэхүүний нэр, хаягийг ашиглаж байгааг буруутган, “Монос” компанийн зүгээс ийнхүү албан ёсны тайлбар хийж байгаа ажээ. 

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж