
Цагдаа нарын мэдээлж байгаагаар шумбагчид ням гаригийн оройноос эхлэн сураг тасарч эрлийн баг эрэн хайх ажиллагааг одоо болтол үргэлжлүүлж байгаа юм байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар ор сураггүй болсон шумбагчдыг эрэн хайх ажиллагаанд цаг агаарын тааламжгүй байдал ихээхэн хүндрэл үүсгэж байгаа бөгөөд шумбагчид далайд гарсны дараа эрэг орчмоор салхины хурд эрс ширүүссэн аж.
Э.АНХТУЯА