Аль Кайдагийн удирдагчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Аль Кайдагийн удирдагчийг баривчилжээ

Иракт өчигдөр буюу ням гаригт Аль Кайда бүлэглэлийн нөлөө бүхий удирдагчийг баривчилсан тухай орон нутгийн албаныхан мэдээлжээ. Иракийн Багдад хотын “al-Iraqiya” телевизийн мэдээлснээр Багдадын Алан хядах ажиллагаатай тэмцэх газрын албаныхан Абу Бакр Ал-Багдад нэртэй “Аль Кайда” гэмт бүлэглэлийн удирдагчийг өчигдөр баривчилсан гэнэ. 

Албаныхан Абу Бакраас гадна Аль Кайдагийн хоёр гишүүнийг мөн баривчилсан бөгөөд тэдний талаар тодорхой мэдээллийг олон нийтэд хараахан мэдээлээгүүй байна. Багдадын Цагдаагийн газраас мэдээлснээр Иракт өнгөрсөн арваннэгдүгээр сард  гэхэд 166 хүн Аль Кайдагийн гэмт халдлагад өртөн, амиа алджээ. Түүнчлэн Абу Бакрийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Иракийн хойд хэсэг дэх цуврал дэлбэрэлтэд буруутгаж байгаа аж. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж