Роснефть тоног төхөөрөмжид 15 тэрбум доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Роснефть тоног төхөөрөмжид 15 тэрбум доллар зарцуулна

Оросын төрийн өмчийн газрын тосны
магнат ирэх жил тоног төхөөрөмжийн зардалд нийтдээ 15 тэрбум ам.доллар
зарцуулахаар төлөвлөөд буй ажээ. Энэхүү тооцоо нь энэ оныхтой
харьцуулахад доогуур үзүүлэлт юм байна. Роснефтийн нэгж хувьцаанд
оногдох ногдол ашиг хоёр дахин өсч, 7.53 рубль болсон нь компанийн тоног
төхөөрөмжид зарцуулах санхүүжилт багасахад нөлөөлжээ.

Тус
компани нь Монголд шатахуун нийлүүлдэг “монополь” байгууллага гэдгээрээ
монголчуудын хувьд хэзээнээс анхаарал татсаар ирсэн билээ. Өнгөрсөн
аравдугаар сарын сүүлээр Англи, Оросын хамтарсан газрын тосны компани
TNK-BP-ийг 55 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцоонд хүрсэн.
Энэхүү худалдааны хэлцлийн дүнд Роснефть далайцын хувьд дэлхийн хамгийн
том газрын тосны компани болох ExxonMobil-тэй адил хэмжээнд очих юм.

Гэхдээ
Роснефтийн газрын тосны боловсруулах үйлдвэрүүдэд техникийн шинэчлэлт
зайлшгүй шаардлагатай байгааг шинжээчид тэмдэглэж буй юм. Иймэрхүү
хүндэвтэр нөхцөлд Роснефтийн зарцуулах хөрөнгө төдийлөн их биш байгааг
энэхүү явдал харуулж байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж