
Монгол Улсын Засгийн газрын урилгаар энэ сарын 3-7-ны өдөр манай улсад айлчилж буй тэрбээр амьжиргааны түвшин доогуур иргэдийн аж байдалтай газар дээр нь танилцах, тэдгээр иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулахад Засгийн газраас ямар арга хэмжээ авч буй талаар судлах зорилготой хүрэлцэн иржээ.
Уулзалтын үеэр хоёр тал манай улсад сүүлийн жилүүдэд явуулсан нийгмийн халамжийн бодлого, энэ талаар Засгийн газраас цаашид авах арга хэмжээ, хүний эрхийн холбогдолтой олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох болон хэрэгжүүлэх явц, мөн түүнчлэн Монгол Улс дахь ядуурлын нөхцөл байдал, шалтгааны талаар санал солилцлоо.
Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан Мянганы хөгжлийн зорилтод хүрэхэд ядуурлыг бууруулах асуудал хамгийн чухлаар тавигдаж буйг тэмдэглээд, Монгол Улсад ядуурлын байдал бусад оронтой харьцуулахад зарим онцлогтой байдгийг дурдав. Мөн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд нэр дэвшсэний хувьд энэ айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.
Тусгай илтгэгч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам зэрэг төр, засгийн газрын олон байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзахаас гадна гэр хорооллын болон хөдөөгийн аж амьдралтай танилцах юм. Айлчлалын төгсгөлд хэвлэлийн бага хурал хийх бөгөөд айлчлалын үр дүнд бодлогын зөвлөмж гаргаж 2013 оны 6 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илтгэх юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.