Анхны болзоог амжилттай болго

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Анхны болзоог амжилттай болго

Юун түрүүнд сэтгэл зүйгээ  бэлд.
Болзооны дүрэм журмыг март. Тэгж хэл, ийм хувцас өмс, ийм үед ингэж хэл гэсэн зөвлөгөө танд хэрэггүй биз дээ.
Дүрэм журам гэх эдгээр ярианууд таны болзоог эсрэгээр нь баллаж ч мэднэ.
Анхны болзоог амжилттай болгох гэж түүнийг өөртөө урвуулах тагнуул болж жүжиглэхийн оронд зүгээр л өөрийнхөөрөө байж хөгжилд. Ингэснээр түүнд мартагдахын аргагүй сэтгэгдэл төрүүлж чадна.

Өнөөдрөөр амьдар
Дөнгөж танилцсан хэн нэгэн  өөрийн эрхгүй тэр надад тохирох тэр хүн мөн болов уу гэсэн бодол төрүүлсэн бол тэндээ л зогс.  Төсөөллөө ашигла. Үгүй бол хөгжилтэй байж чадахгүй.
Хэрэв та үүнд хэт их ач холбогдол өгч байгаа бол болзохын өмнө  оройжингоо түүнтэй дахин уулзах уу уулзвал юу болохын төсөөл.
Болзоо бол нэг ёсны амралт болох ёстойг сана.Түүний  нүднээс ямар ч гялбаа олж харалгүй, болзоо хэдий амжилтгүй, сонирхолгүй болсон ч дараагын олон болзоонд чинь туршлага болно.
 
Шударга бай
Болзоо чинь ямар ч хуучин дурсамжгүйгээр өрнөх ёстой. Мэдээж ажилд орох ярилцлага биш учраас бие биенээ байцаах  хэрэггүй. Харин ажил дээрээ эсвэл найз нөхөддөө тохиолдсон хөгжилтэй явдлаас ярилц.
Нээлттэй хүмүүст итгэж дотносох амархан байдаг. Сул талаа давуу тал болгон ашигла. Судалгаагаар өөрийнхөө сул талыг дэлгэхэд бусад хүмүүс үүнийг энгийнээр хүлээн авдаг. Учир нь тэд өөрсдөө ч бас энгийн хүнд дуртай байдаг юм. Анх болзоонд явахад сандрах нь энүүхэнд. Гэхдээ сандарч байгаагаа түүний өмнө хүлээн зөвшөөрөх нь эвгүй байдалд орохооос аварч мэднэ.

Баг зэрэг галзуурал
Эмээж цэрвээгүй байгаагаа харуул. Дуртай дуугаа аялан түүнтэй хамт машинаар зугаалах эсвэл өөр ямар нэгэн онцгой газар урь.
Зоригтой  санал чинь түүнд сонирхолтой санагдаж өөртэй хамт байхыг хүсч байгааг харуулна. Онцгой газраар зугаалах нь та хоёрт аль алинд нь эрч хүч, баяр хөөр төрүүлнэ. Хөгжилтэй байдал, сэтгэл хөөрөл мөн дураараа зан анхны болзоог амттай  болгох жор юм шүү.

Хор шаргүй тоглоом
Иймэрхүү тоглоом хийх боломж гэнэт гарч ирдэг. Заримдаа тэр өөрийн чинь хөдөлгөөн бүрийг ажиглаж, дуурайж байдаг. Энэ бол тэр өөрт чинь талтай байгаагын шинж.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж