Нарны зайгаар цэнэглэгч мод бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Нарны зайгаар цэнэглэгч мод бүтээжээ

Францын зохион бүтээгч Вивиен Мюллер “The Electree+” нэртэй гар утас, “iPad” зэргийг цэнэглэгдэг нарны зайн цэнэглэгч мод бүтээжээ. “The Electree+” нь харахад модтой төстэй бөгөөд 27 ширхэг нарны зай хураагч хавтантай юм байна. Энэхүү нарны зайн цэнэглэгчийг бүрэн хүчин чадлаар нь ашиглавал нэг удаад хоёр ширхэг “iPad” цэнэглэх юмуу дөрвөн цагийн дотор нэг гар утас цэнэглэх хүчин чадалтай аж.  Одоогоор зохион бүтээгч Вивиен Мюллер энэхүү бүтээлдээ 400 орчим урьдчилсан захиалга аваад байгаа юм байна.  “The Electree+” нарны зайн цэнэглэгч нь  283 фунт стерлингийн үнэтэйгээр худалдаалагдах гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж