Путин Сирийн асуудлаар Туркт айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Путин Сирийн асуудлаар Туркт айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин өнөөдөр буюу даваа гаригт Сирийн асуудлаар Туркийн Ерөнхий сайд Реджеп Эрдоган Тайиптай уулзах  аж. Хоёр орны эрхмүүдийн уулзалт өнөөдөр Истанбул  хотод болох бөгөөд Туркийн Засгийн газар Сирийн асуудалд хамгийн их нөлөөтэй улс нь ОХУ хэмээн үзэж байгаа аж. 

Туркийн зүгээс Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассадын дэглэмийг түлхэн унагах байр сууриа хатуу баримталж байгаагаа мэдэгдсээр байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сирийн асуудлаарх хоёр талын  уулзалт өмнө нь болж байсан ч олон улсын анхаарлын төвд байгаа дээрх асуудлаар дорвитой шийдвэрийг гаргаагүй байсан юм. Учир нь ОХУ Сирийн асуудалд хориг тавих эрхтэй гэдгээрээ нөлөө бүхий байр суурь эзэлж байгаа бөгөөд тус улсын Сирийн нөхцөл байдалд хэрхэн хандах нь олон улс анхаарлын төвд ямагт байсаар байгаа юм.  ОХУ-ын Ерөнхийлөгч Путины айлчлал өнгөрсөн аравдугаар сард Тажикистанд хийсэн айлчлалын дараах томоохон хэмжээний айлчлал аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж