Гуя өгзгөө өөхлvvлэхгvй байх хамгийн сайн аргууд

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Гуя өгзгөө өөхлvvлэхгvй байх хамгийн сайн аргууд

Халууныг мэдрэхvй
Боломж гарвал долоо хоногт нэг удаа саунд тогтмол суух нь  гуя, өгзөг, бэлхvvсний илvvдэл өөхнөөсөө салах  нэг арга болно.
Гэвч та амьсгалын замын юм уу зvрхний гажиг өвчтэй ахул саун тохирох эсэхийг эхлээд мэргэжлийн эмчтэй зөвлөөрэй. Ууранд завсарлагагvйгээр 5 минутаас илvv сууж vл болно. Саунд орсныхоо дараа бие махбодио тасалгааны ердийн хэмд дасгахын тулд хагас цаг хэртэй тайван амрах хэрэгтэй.

Иллэгийн увидас
Иллэг массаж нь биеийн тухайн хэсгийн цусны эргэлтийг идэвхжvvлснээр илvvдэл өөхний ялгаруулалтыг сулруулж, арьсыг бэржvvтэхээс сэргийлдэг. Өөхлөхөөс хамгаалдаг тос, тvрхлэг хэрэглэхдээ ч хөнгөн иллэг маягийн хөдөлгөөн хийгээд байх нь зохино. Ингэхдээ тухайн товлосон цэгийнхээ нэг захаас зvрх рvvгээ чиглэсэн иллэг хийвэл цусны эргэлт сайжрах сайн талтай.
Yvний дараа нь иллэг хийсэн гол цэгvvд дээрээ гарынхаа алга, хуруунуудаар нэг хэмээр хvчтэйхэн дарж өг. Иллэгээ нэгээс хоёр минут vргэлжлvvлсний эцэст хуруунуудынхаа vзvvрээр мөнөөх цэгvvд дээрээ тойрог хөдөлгөөн хий. Энэ иллэг 3 -4 минутаас хэтрэхгvй байвал зохино.

Асуултсамбар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж