Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын
төлөөлөгчийг сонгох сонгууль өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд болж,
аймгийн хэмжээнд Ардчилсан нам 12-т нь, МАН есөд нь тус бүр олонхи болж
ялалт байгуулсан билээ. Гэхдээ Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон
аймгийн зарим хэсгийн хороодод сонгуульд оролцсон сонгогчдын ирц хуульд
заасан 50+1 хувьд хүрээгүй тул өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба
гаригуудад тус бүр дахин сонгууль явуулсан юм. Дахин сонгуулийн дүнг
өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн албан ёсоор
танилцууллаа. Түүгээр Улаанбаатар хотын зургаан дүүрэгт болсон дахин
сонгуулийн дүнд Ардчилсан нам дөрвөн дүүрэгт ялсан бол МАН хоёр дүүрэгт
нь олонхи болжээ. Харин өмнө болж өнгөрсөн сонгуулийн дүнтэй нэгтгэж
үзвэл Ардчилсан нам 12 аймаг, таван дүүрэгт, МАН есөн аймаг, дөрвөн
дүүрэгт олонхи болсон нь тодорхой болоод байна. Ардчилсан намын хувьд
2008 оны орон нутгийн сонгуулиар дөрвөн аймаг, нэг дүүрэгт ялж байсан,
энэ удаад 12 аймаг, таван дүүрэгт олонхи болсноор орон нутаг дахь
засаглалын эрхээ улам лавшруулж авлаа.

Г.ДАРЬ